Өнгөрсөн пүрэв гаригт Москвад болон Орос улсын томоохон хотуудад таван жилийн ял авсан оросын сөрг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалууд боллоо. Үүнээс өмнө Навальный нь Москва хотын даргын сонгууль нэрээ дэвшүүлсэн.

Өмнө мэдээлснээр, Алексей Навальный болон Петр Офицеров нарт Киров хотын Ленины дүүргийн шүүх улсын хөрөнгийг шамшимгдуусан хэрэгт тав болон дөрвөн жилээр тус тус шоронд хорихоор ялласан. Шүүхийн танхимд тэднийг баривчилсан.

Тэд нарын өмгөөлөгчид шүхийн шийдвэрийг даваж заалдах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Пүрэв гаригийн үдэш орой прокурорын газраас шүүхийн тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болоогүй байхад баривчилсан явдлыг эсэргүүцлээ.

Өнөөдөр Кировын мужийн шүүх уг хэргийн материалтай танилцана. Хэрвээ сөрөг хүчний удирдагчийг суулах юм бол, тэр Москва хотын даргын сонгуульд оролцох болно гэж Навальныйн сонгуулийн өмнөх штабаас уламжлав.

Идэвхтнүүдийн уламжилж байгаагаар, орос улсын нийслэл хотод эсэргүүцлийн жагсаалд оролцохоор 10 орчим мянган хүн ирсэн аж. Цагдаагийн уламжилж байгаагаар, 2,5 мянган хүн оролцсон аж.

Нийслэл хотын ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, зөвшөөрөлгүй жагсаал нь шөнө дундад жагсагчдыг тарааснаар болон 170 орчим хүнийг саатуулснаар өндөрлөсөн ажээ. Түүнчлэн Навальныйг дэмжсэн жагсаал тус улсын Петербург, Киров, Екатеринбург, Саратов, Новосибирск, Томск хотуудад болж өнгөрчээ. Тэдгээр нь олон нийтийг төдийлөн хамарч чадаагүй байв.