Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Дэлхийн оюутан залуучуудын спортын зуны 27-р “Универсиад” наадмын тамирчид болон дасгалжуулагчидтай уулзалт хийх юм. Тэрээр тэдэнд Москва орчмын “Новогорск”-ийн сургалт-дасгалжуулах төвд баяр хүргэх болно гэж Кремлийн хэвлэлийн алба уламжлав.

Казаний Дэлхийн оюутан залуучуудын зуны 27-р Универсиад наадам 7-р сарын 6-17-ны өдрүүдэд явагдсан бөгөөд дэлхийн 160 орны 7966 тамирчид оролцсон. Универсиадын хөтөлбөрт спортын 27 төрөл орсон. Нийт 351 цогц медалийн төлөө өрсөлдсөн. Орос улсын 663 тамирчин орсон шигшээ баг универсиадын түүхэнд урьд өмнө байгаагүй их амжилтыг тогтоон,багийн нийт дүнгээрээ тэргүүлсэн. Орос улсын шигшээ баг нийт 292 медаль хүртснээс 155 алт, 75 мөнгө, 62 хүрэл медаль юм.