“Инновационные металлургические технологии” байгууллага нь Эрхүүгийн техникийн их сургуулийн технопаркийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд 2016 он хүртэл Монгол улстай хамтран “хурдан” ширэмний үйлдвэрийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүний ярьснаар, хамтарсан үйлдвэр Монгол улсын нутаг дэвсгэрт байх бөгөөд 30 орчим хувь нь оросын талд,70 хувь нь Монголын талд байх аж. “Үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 100 мянган тонн байх бөгөөд хэрэгжүүлэх хугацаа 1,5 жил байх юм”.

“Монголын Засгийн газар түүхий эдийн хувиар хүдэрийг худалдах нь ашиггүй гэдгийг ойлгож байгаа, тиймээс төмөрлөгийн үйлдвэрийг барихыг хүссэн “ гэж Кондратьев тайлбарлав.

Кондратьев ярихдаа, хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын Сангийн яам Монголын нутаг дэвсгэр дээр төслийг хэрэгжүүлэхэд зориулсан зээлийг Монголын засгийн газарт хөнгөлөлттэй олгоно.

Ингэхдээ ОХУ-ын технологийг, төхөөрөмжийн хамт нийлүүлэхээр тохиролцсон. Шинэ технологийг ашиглах нь нэг тонн төмрийн хүдрээс ойролцоогоор 600 кг төмөр авах боломж олгоно гэж В. Кондратьев онцлон тэмдэглэв. Ингэхдээ үүний эцэст авсан ширэмний өртөг нэг тонн 500 ам.доллар үнтэй байх юм. /Нэг тонн хүдрийн үнэ 60 ам.доллар/

Эрхүү мужид зохиогдсон “Ирээдүйн инженерүүд -2013” олон улсын залуучуудын чуулга уулзалтын хүрээнд төслийг танилцуулах ажлыг зохион явуулав.