Орчин үед хамгийн бага сэтгэл зовнидог хүмүүс бол норвегууд, харин хамгийн их сэтгэлийн хямралд ордог хүмүүс нигерчууд. Энэ тухай өнөөдөр Лондонд гаргасан “Блумберг”-ийн ажил хэрэгч мэдээнд өгүүлжээ.

Амьдралын нөхцөлийн дэлхийн чансаа нь мэдрэлийн ачааллын үүднээс авч үзвэл, дэлхийн 74 оронд хэт ачаалалтай байна. Агентлагийн шинжээчид нь өөрсдийн тооцоог хийхдээ 100 мянган хүн амд ноогдох аллагын тоо, дундаж орлого, нийгмийн тэгш бус байдал, авилгын газар авсан байдал, ажилгүйчүүдийн тоо, тус улсын хотуудын хүн амын дундаж нас болон бохирдолтыг тооцдог байна.

Үүнд чансааны хамгийн дээд талыг Нигер улс эзэлсэн буюу 70,1 балл авчээ. Дараа нь тооныхоо хорогдох журмаар Өмнөд Африк, Сальвадор орж байна. Монгол болон Гватемал дөрөв, тав дугаар байруудыг эзлэсэн бөгөөд 55,4 болон 55,1 баллыг тус тус авчээ.

Орос улс энэхүү жагсаалтанд /43,8 баллтай/ 25 дахь байранд оржээ. Хятад улс 42,3 баллтай 29-р байрыг эзлэсэн байна.

Стрессгүй хамгийн шилдэг орнуудаар Норвеги/ 5,4 балл/, Люксембург,Швейцар шалгарчээ.Судалгааны дүнгээр АНУ-ын иргэд ч төдийлөн их сэтгэл хямардаггүй бололтой, тэд 25,7 балл авсан бол Их Британи /24,6/, Франц /22,8/, Герман- 16,6 балл тус тус авчээ.