АНЭ-ын Дубайн Эмиратын засгийн газар тус улсын илүүдэл жингээсээ салахаар шийдсэн иргэдэд нөхөн олговор болгон алт олгохоор шийдвэрлээд байна гэж орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ.

З0 хоногийн турш хаясан нэг кг тутамд нэг грамм алт нөхөн олговор болгох бөгөөд энэ нь ойролцоогоор 45 ам долл. юм гэж ХМХ-үүд уламжилжээ.

Нөхөн олговрыг авахын тулд 30 хоногийн хөтөлбөрт энэ долоо хоногийн сүүл хүртэл хугацаанд бичүүлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр, орон нутгийн хэвлэлүүдийн уламжилж байгаагаар, нөхөн олговрыг дор хаяж хоэр кг хаясны дараа олгох аж. Уг ажиллагаа нь орон нутгийн иргэдийн илүүдэл жинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна.