Дэлхийд томоохонд тооцогдох Монголын Оюу Толгойн алтны орд газрын хянах Rio Tinto нь Монгол улсын эрх баригчидтай төслийн боловсруулалтын асуудлаар ерөөс тохиролцож чадахгуй байна. Засгийн газар, Rio Tinto компаний хооронд маргаантай 22 асуудал байна.

Тэдгээрийн дөрөв нь Монгол улсын хууль тогтоомж болон хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнтэй холбоотой . Монгол улс төсвийн анхны хэмжээг 2 тэрбум доллараас 6,5 тэрбум долларт хүргээд байгааг зөвшөөрөхгүй байгаа юм. Одоогийн байдлаар аудитын хоёр бүлэг Оюу Толгойгийн анхан шатны боловсруулалтуудад чиглэгдсэн хөрөнгөний зарлагуудыг судлан шинжилж байна.

7-р сард Оюу Толгой нь Хятад улсад зэс нийлүүлэлтээ дахин сэргээгээд байна. Үүний өмнө 6-р сард Монголын засгийн газраас ноогдол ашгийг нэмэгдүүлэхийг шаардсаны дүнд, эсэргүүцэл болгон хоёр ч удаа орд газруудаас хийх нийлүүлэлтүүдийг зогсоож байсан.

Монголын компаний удирдлагын ярьснаар,Rio Tinto нь Монголын эрх баригчдад Оюу Толгойгийн түүхий эдийн борлуулалтын мөнгө дэлхийн болон орон нутгийн ямар банкны дансуудад төвлөрч байж болзошгүй тухай мэдээнүүдийг уламжилж байхаар зөвшөөрсөн.

2012 оны 10-р сард монголын засгийн газар нь 2009 онд Rio Tinto компанитай Оюу Толгойгийн боловсруулалтын тухай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг дахин харах оролдлого хийсэн боловч, компани нь эргэн харахаас татгазлсан.

Одоогийн байдлаар монголын төрийн компани Оюу Толгойгийн 34%, бусад Rio Tinto - хяналтын Turquoise Hill Resources компани нь 66 % эзэмшиж буй юм.