Буриад улсын нийслэл хот Улаан-Үд Улаанбаатарын чилэглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо. Өнгөрсөн намар нислэгийг зосоосон юм. Энэ удаа монголын “Хүннү Эйр” нисэхийн компани нислэгүүдийг хийнэ.

Өмнө нь 2012 оны намар хүртэл Монголын нийслэл рүү хийх шууд нислэгийг “Изинис Эйрвейз” нисэх компани хийж байсан бөгөөд “Байкал” онгоцны буудлаас уг компанид чиглэлийг “байнгын болгоход” зориулан хөнгөлөлт үзүүлж байсан.

Буриад улсын Тээврийн яам Улаан-Үд хотод төлөөлөгчийн газрыг нээхэд нь дэмжлэг үзүүлж байсан байна. Гэтэл онгоцоор нисэх зорчигчдийн тоо бага байсны улмаас нислэгийг хаахад хүрчээ.

СААБ -340 онгоцоор 34 хүртэл тооны зочигчдийг тээвэрлэж болох байсан ч, чухамдаа онгоцны тал хоосон нисэхэд хүрч байлаа. “Изинис Эйрвиз” нисэхийн компани тооцоо хийсний дүнд нислэгийг ашиггүй, алдагдалтай хэмээн үзсэний улмаас нислэгийг зогсоосон байна.

Саяхан “Байкал” онгоцны буудал  монголын “Хүннү Эйр” нисэх компанитай Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд “Фокер 50” онгоцоор захиалгат нислэгүүдийг хийх тухай гэрээ байгуулжээ. Онгоцны багтаамж  АН-24 онгоцны адил юм. Түүнчлэн монголын нисэх компанитай “Байкал” онгоцны буудалд газрын ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх гэрээг байгуулжээ.