Панамын эрх баригчид зэвсэг тээвэрлсэн умард солонгосын «Чхончхонган» хөлөг онгоцыг шалгаж үзэх хүсэлт НҮБ-д тавьсан тухай өнөөдөр «Ройтер» агентлаг Панамын аюулгүй байдлын сайд Хосе Рауль Мулиногийн мэдээллээс иш татан уламжлав.

НҮБ-ын комиссын гишүүд 8-р сарын 5-нд Панамад хүрэлцэн очих тухай Мулино Панамын ГХЯ-ны тэргүүний мэдээллийг үндэслэн мэдээлэв. Түүний хэлснээр мөн хөлөг онгоцод илрүүлсэн кубын хуучин зэвсгийг Панам нууцаар хил давуулсан бараа хэмээн үзэж байна.Цэргийн тоног төхөөрөмж бүхий дөрвөн чингэлэг хөлөг онгоцонд байсан гэж тэрээр тодруулан хэлэв.

Одоо хөлгийн ачааг буулгаж байна. Энэ ажил 7-10 өдөр үргэлжлэнэ. Үүний хамт Панамын эрх баригчид Пхеньяний зохисгүй мэдэгдлээс болж зэвсэг ачсан умард солонгосын хөлөг онгоцыг шалган үзэх ажиллагаанд оролцох байсан БНАСАУ-ын хоёр дипломат ажилтанд виз олгохоос татгалзав.

Урд өмнө БНАСАУ саатуулсан хөлөг онгоц ба түүний багийн гишүүдийг нэн даруй суллахыг Панамын эрх баригчдаас шаардав. БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдснээр Панамын эрх баригчид «мансууруулах бодисыг шалгаж үзэх нэрийдлээр» бүдүүлгээр дайрч, багийн дарга ба гишүүдийг саатуулсан юм. Мансууруулах бодис олоогүй хийгээд урд гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу зэвсэг Кубад тээвэрлэж байсан гэж БНАСАУ-ын ГХЯ онцлов.

Элсэн чихэр ачсан гэж зарлан тунхагласан умард солонгосын хөлөг онгоцыг даваа гаригт Панамад саатуулсан тухай урд өмнө мэдээлсэн билээ. Энэ хөлөгөөр кубын хуучирсан зэвсэг түүний дотор зенит-пуужингийн цогцолбор, пуужин, хоёр нисэх онгоц, хөдөлгүүрүүд тээвэрлэж байсан гэж Кубын эрх баригчид өнгөрсөн мягмар гаригт мэдэгджээ.