Энэ онд хятадын эдийн засгийн өсөлтийн хурд таамагласнаас бага болох эрсдэл тулгарсан гэж Олон улсын валютын сан тэмдэглсэн тухай өнөөдөр Bloomberg агентлаг мэдээллээ. Сан БНХАУ-ын засгийн газарт хандан эдийн засгийн өсөлтийг хангах шинэтгэлийг цаашид үргэлжлүүлэхийг уриалав.

Зээллэх уламжлалт бус эх сурвалж хегжиж, бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудын авах зээл нэмэгдсэн учир хятадын эдийн засаг эмзэг талтай болсон гэж ОУВС-ийн шинжээчид үзэж байна.

Дотоодын хэрэглээ ба хүрээлэн буй орчинг баримжаалахыг ОУВС-ийн магадлан шинжлэсэн тоймд Хятадад уриалжээ. Мөн түүнчлэн ОУВС-аас эдийн засгийн хөгжлийн хурд засгийн газраас тогтоосноос сул дорой болвол эдийн засгийг дэмжихэд «төсвийн урамшуулалтыг» ашиглах зөвлөмж Хятад улсад өгчээ.