ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден өөрт нь байсан хэдэн мянган нууц баримт бичгийг ХМХ-ийн мэдэлд шилжүүлсэн хийгээд чухам ямар баримт бичгийг зарлан мэдээлэхэд нөлөөлж чадахгүй гэж Guardian сонины сэтгүүлч Глени Гриноулд америкийн MSNBC телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

Сноуден бүр Хонконгод байхдаа баримт бичгүүдээ сэтгүүлчдэд уламжласан. Одоо тэд чухам ямар материалыг дэс дараатай нийтлэх асуудлыг шийдвэрлэж байна гэж Гриноулд тэмдэглэв. Сноудены «жуучийн» үүрэг гүйцэтгэж байгаа Гриноулд Бразилид суудаг. Түүний хэлснээр абан ёсны удирдлагаас өөрт нь ямар ч шахалт үзүүлэхгүй байна.

Сноуден аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-аас зугтаж оргосон гэж тэрээр давтаж хэлэв. Америкийн тусгай албаны ажилтан асан Сноуден дэлхий даяар тус албадаас иргэдийг мөрдөж байгаа тухай ХМХ-үүд уламжлан мэдээлжээ.

АНУ-ын засгийн газар түүний ажиллагааг төрийн үйл хэргээс урван тэрслэсэн хэрэг хэмээн үзэж байна. Сноуден Хонконгоос 6-р сарын 23-нд Москвад хүрэлцэн ирэв. Одоо тэр «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст байсаар байна.

Юу гэвэл америкийн тал паспорты нь хүчингүй болгосон учир эндээс явах боломжгүй байна. ОХУ-ын Холбооны цагаачлалын алба Орос улсад түр орогнох эрх өөртөд нь олгох тухай Сноудены мэдүүлэг авсан хийгээд хууль ёсоор тогтоосон хугацаанд түүнийг авч үзэх тухай өнгөрсөн мягмар гаригт мэдээлжээ.