Энэтхэгийн Бихар муж улсын эрх баригчид хүүхдүүд хордож нас барсан хэргээр анхны хүмүүсийг баривчлав. Хүнс хоол авчирсан түшмэл  сурагчдын бие муу байгааг мэдмэгц зугтаж зайлахыг оролдсон сургуулийн захиралыг мөн саатуулжээ. 23 хүүхэд хордож нас барсан байна. 25 сурагч эмнэлэгт байсаар байна. Олонхий нь бие муу байна. Олон сурагч нас барсан явдал Бихарт эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлэв. Эсэргүүцэгчид автобус, цагдаагийн машинуудыг дайран эвдэв. Тэд муж улсын удирдагчдыг огцоруулахыг шаардаж байна. Чинээлэг биш гэр бүлүүдэд туслах улсын хөтөлбөрийн хүрээнд хүнс хоол түгээжээ. Маш хортой бодис хоолноос илрүүлсэн байна.