Өнөөдөр дэлхий дахин хүний эрхийн төлөө нэрд гарсан тэмцэгч, ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр тэрээр 95 нас хүрлээ. 2009 онд НҮБ-ын ЕА ӨАБНУ-д апартеид дэглэмтэй тэмцсэн тул 27 жил гянданд хоригдсон Манделагийн олон улсын өдрийг тогтоов.

Мөн өдөр НҮБ хүн бүрт хандан бусдад туслах 67 минут гаргахыг уламжлал ёсоор уриалдаг. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан чухам 67 насаа энх тайван, энэрэнгүй үйл хэрэгт зориулжээ. Өмнөд Африкийн ХМХ-ийн уламжласнаар тус улсын оршин суугчид өнөөдөр улс орондоо туслах үйл ажиллагаа явуулна.

Жишээ нь мотоциклчид хотын гудамж талбайг цэвэрлэж, сайн дурынхан сургууль, хүүхдийн цэцэрлэгийн байшингуудыг будаж, улс төрийн зүтгэлтнүүд өглөг буяны өргөн цар хүрээтэй төслүүдийг авч үзэж хэлэлцэнэ.

Мандела 95 насныхаа ойг эмнэлэгт төрөл төрөгсөд, анд нөхөдтэйгээ хамт тэмдэглэнэ. Тэрээр эмнэлэгт бараг 1,5 сар байгаа. Нельсон Манделагийн бие муу байсан ч тогтонги хэвээр байна гэж урд мэдээлсэн билээ.