Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Аке Сельстрем ирэх долоо хоногт тус улсад аялах урилга авсан тухай НҮБ-ын төлөөлөгч Мартин Несирки сэтгүүлчдэд мэдээллээ. Зэвсэг хураах асуудал эрхлэх НҮБ-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Анжела Кей хамт хүрэлцэн очих тухай тэрээр мэдээлэв.

НҮБ-ын хоёр түшмэл Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем болон химийн зэвсгийн талаархи сирийн шинжээчидтэй хэлэлцээ хийнэ.Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд химийн зэвсэг бие биенийхээ эсрэг хэрэглэсэн гэж сэжиглэсэн газар нутагт очиж шалган үзэх зөвшөөрөл Дамаскаас авахыг НҮБ оролдож байна.