Хятад улс Зүүн Хятадын тэнгист Дяоюйдао (Сенкаку) маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо үргэлж эргүүл хийсээр байна гэж өнөөдөр БНХАУ-ын Улсын далай судлалын газар мэдээлэв.

Өнөөдөр БНХАУ-ын «Хайзянь 49», «Хайзянь 51», «Хайзянь 5001» эргүүлийн хөлөгүүд олтригийн ойролцоохь бүст цөмрөн орсон байна. Өнгөрсөн лхагва гаригт Японы Ерөнхий сайд Синзо Абэ Зүүн Хятадын тэнгисийн олтригоос холгүй орших арлуудад хүрэлцэн очлоо.

Засгийн газар энэ асуудлаар Хятадад хэзээ ч найр тавихгүй гэж Абэ арлын оршин суугчидтай уулзах үеэрээ мэдэгджээ. Сенкаку (Дяоюйдао) арлын тойрны байдал өнгөрсөн оны дундуураас түгшүүртэй хэвээр байна.9-р сард японы засгийн газраас эдгээр арлын нэг хэсгийг улсын мэдэлд хойш байдал хурцдав. БНХАУ-аас эсэргүүцсэн энэ арга хэмжээ хятадын нийгэмд эгдүүцэл төрүүлсэн юм.