Өмнөд солонгосын тал шудрага бус байр суурь баримтласан учир аж үйлдвэрийн хамтын Кэсон бүсийн ажлыг сэргээх асуудлаархи дөрвөн үе шаттай хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй гэж өнөөдөр Умард Солонгос мэдэгдлээ. «Ёнхап» агентлаг умард солонгосын ХМХ-ийн мэдээллэээс иш татан энэ тухай уламжлан мэдээлжээ.

Өчигдөр умард солонгосын Кэсонд 4 дэх үе шатны хэлэлцээ болж өндөрллөө. Энэ аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх болзлоор хоёр тал өөр өөр байр суурь баримталж байгаа учраас хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй гэж өмнөд солонгосын тал тайлбарлан мэдээлэв.

Пхеньян 3-р сард ажилчдаа урьтаж дуудан буцаасныг Өмнөд Солонгос тэмдэглэв. Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 7-р сарын 22-нд ээлжит уулзалт хийнэ. АНУ, Өмнөд Солонгосын байлдааны сургуулиас болж Солонгосын хойгийн байдал хурцдасны дараа БНАСАУ Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг түр зогсоох шийдвэр 4-р сард гаргасан билээ.