Өчигдөр орой зуны Универсиад-2013 наадмыг хаах баяр ёслол Татарстаны нийслэлд боллоо. 45 суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн байв. Яруу сайхан ёслол хоёр цаг гаруй үргэлжлэв.

Баяр ёслолын төгсгөлөөр Олон улсын оюутны спортын холбооны туг дараагийн зуны наадам болох өмнөд солонгосын Кванжу хотын захирагчад гардуулав. Дараа нь Универсиад наадмын гал бөхөж, галын наадмаар баяр ёслол өндөрллөө.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хаалтын ажиллагаанд байлцав. Универсиад наадмын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн Казань хотноо явагдлаа. Спортын 27 төрлөөр 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдсэн юм.

Оросын оюутны шигшээ баг 155 алт, 75 мөнгө, 62 хүрэл медаль хүртэж, багийн албан бус дүнгээр итгэлтэй тэргүүлэв. 26 алт, 29 мөнгө, 22 хүрэл медальтэй хятадын тамирчид хоёрт, японы баг тамирчид гуравт оржээ.Монголын тамирчид Казаниас гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр түүхэндээ дээд амжилт тогтоож, нийлбэр дүнгээр 20-д жагсав.