2014 онд Сочид болох Олимпийн наадамд үл оролцох тухай АНУ-ын конгрессын сенатчийн санаачилга бол учир утгагүй явуулга юм гэж Оросын Олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Виталий Смирнов үзэж байна. Тэрээр энэ тухай ИТАР-ТАСС агентлагад мэдэгджээ. Орос улс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд хоргодох эрх олговол Ерөнхийлөгч Барак Обама Сочид болох өвлийн Олимпийн наадамд оролцохоос татгалзах боломжийг авч үзвэл зохино гэж бүгд найрамдах намын сенатч Линдси Грэм үзэж байна. «Конгрессын шийдвэр гаргах хүмүүсийг өрөвдмөөр байна. Зарим хүмүүсийн зохисгүй хандлагыг нийт улс орон дэмжих ёсгүй» гэж Виталий Смирнов хэлжээ.