Хятадын «Юньзинь» хөрөнгө оруулалтын сан Оросын Амар муж дахь Гаринский төмөр хүдрийн орд газрыг эзэмшихэд бараг 1,4 тэрбум доллар оруулахад бэлэн байна. Саяхан сангийн төлөөлөгчид хөрөнгө оруулах асуудлыг мужийн засаг захиргаантай хэлэлцлээ. Төслийг шат шатаар тууштай хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт мужийн засаг дарга Олег Кожемяко хятадын Хэйхэ хотын засгийн газар болон томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзав. Хятадын тал Амарын төмөр хүдрийн орд газрыг эзэмшихийг сонирхож байгаагаа илэрхийлээд төмөрлөгийн завод барих хүртэл төслийг бүрэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдээлэв.

Гаринское төмөр хүдрийн орд газар Амар мужид Байгал-Амарын ба Сибирийг нэвт дамжсан замуудын хооронд оршдог. 2011 оны тоо баримтуудаас харахад орд газар 31 хувь төмөр бүхий 376 сая тонн хүдрийн нөөцтэй байна.