Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнодын ба Төв цэргийн тойрогуудын цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгасан өргөн цар хүрээтэй ажиллагааг өндөр үнэлэв.Байлдааны сургууль ер бус хүнд хэцүү нөхцөлд явагдаж байгаа боловч цэрэг байлдааны бэлэн байдал нь өндөр түвшинд байгааг харуулсан гэж Владимир Путин тэмдэглэжээ.

«Таван арми, 160 мянга гаруй цэргийн албан хаагч, 6 мянган нэгж байлдааны техник болон Номхон далайн флот байлдааны сургуульд оролцов. Хоёр арми алс хол замыг туулсан» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ.

Арми, флотыг шинээр зэвсэглэх хэрэгтэй. Орчин цагийн зэвсэг техникийг хэн яаж хэрэглэж байгааг үзвэл зохино. Байлдааны сургууль 20-нд дуусана. 7-р сарын 21-нд бүгд байрлалдаа байх ёстой гэж Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.