Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд Аляскад болох АНУ-тай хамтарсан олон улсын цэргийн сургуулилтуудад оролцоно гэж Өмнөд Солонгосын ЗХ -ний штаб өнөөдөр уламжлав. “Улаан туг” сургуулилтууд нь 8-р сарын 12-23-ны өдрүүдэд Аляскад явагдах бөгөөд америкийн Агаарын цэргийн хүчний командлал зохион явуулах юм.

Арга хэмжээнүүд  АНУ-ын тэдний түншүүдийн цэргийн нисэгчдийг бэлтгэхэд зориулагдсан. 8-р сарын 2-нд сургуулилтын өмнө солонгосын F-15 К цэргийн зургаан сөнөөгч онгоцнууд Тэгу хотоос Аляскийн Нельсон нисэх баазыг зорин нисэх юм.

7 мянган км замд нисэх буултгүй нислэгийн явцад нилээд хэдэн удаа агаарт түлш хийхээр төлөвлөж байна. Нислэгийн нийт хугацаа найман цаг орчим үргэлжилнэ.Өмнөд Солонгосын нисэгчдийн хувьд энэ нь буултгүй урт хугацааны нислэг байх бөгөөд агаарт нилээд хэдэн удаа түлш шахах болно гэж Агаарын зэвсэгт хүчний штабт мэдэгджээ.

2012 оны 1-р сард өмнөд солонгосын цэргийнхэн АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний Невада мужийн Нэлсис баазад болж өнгөрсөн сургуулилтуудад оролцож байсан.