Өнөөдөр Казаний дэлхийн оюутан залуучуудын наадмын далбааг буулгана. Гэхдээ Универсиадын хаалтын ёслолын ажиллагаа хүртэл сүүлийн есөн цогц медалиудын төлөө өрсөлдөнө. 7-р сарын 6-нд эхэлсэн тэмцээнүүдэд 175 орны 10 мянга гаруй тамирчид оролцож байна.

Наадмын тэмцээнүүдийн явцад оросын тамирчид Наадмын хаалтын ажиллагаанаас хэд хоногийн өмнө  нэгдүгээр байранд байсан байраа бататгасан байна.

Алтан медалийнхаа тоогоор хоёр жилийн өмнө Шеньчженьд /Хятад улс/ явагдсан Универсиадаас хятадын тамирчдын хүртсэн алтан медалийн дээд рекордыг эвдэж чадсан. Тэр үед хятадын тамирчид 75 алт хүртсэн. Наадмын хаалтын өмнөх өдөр орос улс “алтныхаа” тоог хоёр дахин нэмэгдүүлж 151 хүрсэн.

Универсиадад Монгол улсын баг тамирчид нилээд амжилт гаргасан юм. Тус улсын баг 3 алт, 6 мөнгө,16 хүрэл медаль хүртсэн байна.

Наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев оролцоно. Тэрбээр Олон улсын оюутан залуучуудын спортын холбооны тэргүүн Клод-Луи Галльен болон наадмын шагналтнуудтай уулзахаар төлөвлөж байна.