Өвлийн Олимпийн наадам Сочид эхлэхээс хагас жилийн өмнө Олон улсын олимпийн хороо хот үйл явдалд хэр бэлэн байгааг өндөр үнэлсэн тухай өнөөдөр Олон улсын олимпийн хорооны Зохицуулах комиссын дарга Жан-Клод Килли сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр олимпийн барьж дууссан спортын барилга байгууламжууд болон Олимпийн наадмыг зохион явуулахад шаардлагатай дэд бүтцийг шалгаж үзсэн  төлөөлөгчдийг тэргүүлж байна. «Сочийг Олимпийн наадам явагдсан өөр хотуудтай харьцуулвал энэ хотын бэлтгэл Олимпийн наадам эхлэхээс хагас жилийн өмнө өндөр түвшинд байгааг тэмдэглэмээр байна» гэж Килли хэллээ. Өвлийн Олимп ирэх оны 2-р сарын 7-23-ны өдрүүдэд оросын амралт сувиллын өмнөд нутагт явагдана.