«Хаббл» сансрын дуран авай Далайн ван гаригийн бас нэг 14 дэх дагуулыг илрүүлсэн тухай НАСА агентлаг мэдээлэв. Энэ нь Далайн ван гаригийн тойрог зам дахь 23 цаг тутам гаригийг нэг удаа тойрох барагцаалбал 20 км голчлолтой хамгийн жижиг дагуул гэж мэргэжилтнүүд үнэлэв. Дагуулын хурц гэрэл дурангуй харагдах хамгийн бүдэг одныхоос 100 сая дахин бага байна. Америкийн одон орны судлагч Марк Шоуолтер 2004-2009 онд «Хаббл» дуран авайн авсан гэрэл зургуудын тусламжтайгаар гаригийг тойрох цагаригийн нэг хэсгийг судлаж, дагуулыг илрүүлжээ.