Сахалин дэлхийн энергийн төв болж мэднэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Сахалины газар зүйн байрлал болон «АНДБН-ийн орнуудтай тогтоосон хэлхээ холбоо, тэргүүлэх компаниудтай амжилттай хамтран ажиллах арга барил энд дэлхийн энергийн төвийг байгуулах үндэс суурь болно» гэж тэрээр хэллээ.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Сахалины засаг захиргааны төв Южно-Сахалинскад хүрэлцэн очиж, Сахалин мужийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар зөвлөлгөөн хийлгэв.

Сахалин нефть, хийн олборлолтоор олон улсын хэмжээнд гарцтай байгаа нь бүс нутгийн эдийн засагт шижим түлхэц үзүүлж байна гэж Владимир Путин тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд Сахалин муж юуны түрүүнд түлш-эрчим хүчний цогцолборын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх газар болсон» гэж Ерөнхийлөгч үзэж байна.

«Төвийн цаашдын хөгжил болон нефть хийн олборлолтын өсөлт боловсруулах шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулахтай холбоотой байх болно гэж Ерөнхийлөгч үзэж байна. Гадаадын төдийгүй дотоодын зах зээлд гарч ажиллах нефть хий, хийн химийн орчин цагийн үйлдвэрүүдийг Сахалинд барих нь зайлшгүй чухал гэж тэрээр нэмж хэллээ.

Түүнчлэн Сахалины хот тосгодын хийн хангамжийг өргөжүүлэх нь чухал гэж Владимир Путин онцлов. «Орос улсад хот тосгодын хийн хангамж дунджаар 60 хувьд хүрсэн бол Сахалинд дөнгөж 10 хувиас бага зэрэг давсан» гэж Владимир Путин хэллээ. Ерөнхийлөгч зөвлөлгөөн хийж,эдгээр бүх зорилтыг хэлэлцэх санал тавьжээ.