Оросын шигшээ баг Казаньд зуны Универсиад наадмын 10 дахь өдөр 24 алт, 12 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, багийн нийт дүнгээр хугацаанаас өмнө тэргүүлэв. Одоо нэг ч улс оросын шигшээ багийг алтан медалийн тоогоор гүйцэж чадахгүй. Өнөөгийн байдлаар оросын баг тамирчид нийт 250, түүний дотор 126 алт, 67 мөнгө, 57 хүрэл медаль хүртээд байна. Тэдний дараа орж байгаа хятадын шигшээ баг дөнгөж 23 алтан медальтэй байна. Өнөөдөр 40 багц медалийн төлөө хүч чадал,үр чадвараа сорин өрсөлдөх юм.