Египетийн огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхан шинэ эрх баригчидтай хэлэлцээ хийхгүй гэж «Эрх чөлөө ба шудрага ёс» намын дэд дарга Исам Арьян РИА Новости агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Арми ардчилсан замаар сонгогдсон Ерөнхийлөгч Мурсид төрийн тэргүүний албан тушаалыг буцааж олгохгүй бол ойрын хэдэн долоо хоногт ерөнхийлөгч асны талынхан Египет улсыг зогсонги байдалд оруулна гэж тэрээр мэдэгдлээ.

Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн тайван явагдана гэж Арьян онцлов. Өрнөдийн орнууд ба Персийн булангийн хэдэн хаант улс хуйвалдаан дэгдээж, Мурсийг албан тушаалаас нь огцруулсан гэж тэрээр үзэж байна.

Огцруулсан Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа олон арван мянган хүн урд шөнө Каирын тээврийн сүлжээг таслан хаажээ. Египетийн цагдаагийн хүчин нулимс асгаруулах хий ахин хэрэглэж жагсагчдыг тараав.

Цагдаа нар Мурсийн талынхантай мөргөлдсний уршгаар нэгэн хүн амь үрэгдэж, 100 гаруй нь шархдаж бэртэв. Олон нийтийн цуглаан ерөнхийлөгчийн «Аль-Иттихадия» ордон болон Бүгд найрамдах гвардийн төв байрны дэргэд хийжээ. Одоогоос долоо хоногийн өмнө эсэргүүцэгчид цэргийнхэнтэй энэ төв байрны дэргэд мөргөлдсний уршгаар 53 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархдаж бэртсэн билээ.