Өнөөдөр Брюссельд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад зуучлаж байгаа олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид хэлэлцээ хийнэ. Франц, Их Британи, Герман, Орос, АНУ бүрэлдэхүүнд нь орсон зургаан зуучийн төлөөлөгчид ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэх цаашдын алхамуудыг авч үзэж хэлэлцэнэ гэж европын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Майкл Манн өчигдөр мэдээллээ.

«Уулзалтын зорилго Иран улстай хийх хэлэлцээг урагш ахиулах боломжийг авч үзэхэд оршино» гэж дипломат ажилтны хэлснээс Интерфакс агентлаг иш татсан байна.

Ираны шинэ Ерөнхийлөгч Хасан Рухани 8-р сард тангараг өргөсний дараа олон улсын зургаан зууч ираны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх бололтой. Гэвч хэлэлцээ хэдийд хаана хийх нь тодорхой биш байна.

Олон улсын зургаан зууч болон Тегераны төлөөлөгчдийн ираны цөмийн асуудлыг зохицуулах асуудлаархи сүүлчийн хэлэлцээ 4-р сард Казахстаны Алматы хотноо хийсэн билээ.