Америкийн Apple корпорац БНХАУ ын эрх баригчидтай хамтран Хятадын нэгэн иргэн эмэгтэй iPhone утсаа энэглэж байгаад цахилгаанд цохиулж амиа алдсан тухай мээдэллүүдэд нарийн шалгалт явуулна. Энэ тухай даваа гаригт Bloomberg агентлаг уламжилжээ. Apple компаний төлөөлөгчид хятадын 23 настай онгоцны үйлчлэгч эмэгтэй нас барсанд эмгэнэл илэрхийлжээ. Синьхуа агентлагийн уламжилснаар, онгоцны үйлчлэгч бүсгүй нь өнгөрсөн баасан гаригт цэнэглэгдэж байсан iPhone гар утсаараа ирсэн дуудлагад хариу өгөх гэж байгаад цахилгаанд цохиулж амиа алджээ.