Японы IHI машин угсралтын томоохон корпорац дэлхийд анх удаагаа замгаар нисэхийн биотүлш үйлдвэрлэхээр болоод байна. Үйлдвэр нь одоогийн үр тариагаар гаргаж авдагаас даруй арав дахин хямд байх юм гэж “Никкей” сонин уламжлав. Хэвлэлд уламжилснаар, уг технологийн суурийг боловсруулаад байгаа аж. Компани нь 2018 онд Зүүн-Өмнөд Ази болон Австралид үйлдвэр нээхээр төлөвлөөд байна. IHI корпорац нь цаашид замгаар автомашины түлш гаргахаар төлөвлөж байна.

Нисэхийн түлшний үнэ байнга өсч байна. Шинжээчдийн үнэлгээгээр 2000 оноос жил бүр 14 орчим хувиар өсч байжээ. Энэ нь ургалмлаар түлш үйлдвэрлэх сонирхолыг улам өдөөж байна. Үүнд нисэхийн керосиныг янз бүрийн пропорцоор хольдог байна. Одоо болтол биүтүлшийг боловсруулахын тулд нэгдүгээрт, эрдэнэ шиш болон чихрийн нишинг ордог. Гэвч үүний үр дүнд эдгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийн үнэ нилээд хэмжээгээр нэмэгдээд байна.