Пакистаны талибуудын хөдөлгөөн хуаран байгуулж, өөрийн хэдэн зуун дайчдыг сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг дайтаж байгаа Сирийн босогчид руу илгээв. Тэдгээрийн үйл ажиллагаа “Аль-Каидагийн” олон улсын алан хядах сүлжээтэй хэлхээ холбоогоо бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж “Ройтер” агентлаг талибуудын мэдэгдэлийг иш татан уламжлав. “Талибаны” эх сурвалжуудын ярьснаар, талибууд  бусад орнуудад байгаа “Аль-Каида”-гийн хөдөлгөөнийхөнд мөн адил дэмжлэг үзүүлж байгаа аж.