Вьетнамын төвийн нутгуудад денге өвчин дахин тархасны улмаас хэдэн мянган хүн өвчилсөн тухай мэдээ ирээд байна. Аюултай өвчний халдвар авсны улмаас тус улсад 10 хүн нас баржээ. Сүүлийн хүн энэ сарын эхэнд нас барлаа. Уг өвчнөөр өвчилсөн хүний тоо 13,9 мянгад хүрээд байна гэж орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ.

Зарим дүүргүүдэд тахлын тархалтын хэмжээ өнгөрсөн оныхоос хэд дахин илүү байна. Халдварт өвчний мэргэжилтэнүүдийн ярьснаар, цаг уурын чийглэг уур амьсгалд шумууланд хазуулсаны дараа халдварладаг денге тахал хүмүүсийн дунд их байна.

Орон нутгийн эрх баригчид уг өвчинтэй тэмцэх урьдчилсан арга хэмжээнүүд, тухайлбал, вирус тээгч шавьж хорхойг устгах химийн устгалд нилээд хэмжээний хөрөнгө зарж байна. Денге өвчний дөрвөн вирус шинээр гарч ирсэн нь Вьетнамд байдлыг хүндрүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь юуны өмнө цаг уурын өөрчлөлтийн улмаас болсон ажээ.

Вьетнамд жил бүр 50 -100 мянган хүн денге өвчиний халдвар авдаг бөгөөд эл өвчнөөр нэг жилд 100 хүртэл тооны хүн нас бардаг гэж тус улсын Эрүүл мэндийн яам уламжлав.