Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн уулзалтыг ирэх долоо хоногт явуулна. Энэ бол сүүлийн хоёр жилд зохиогдож байгаа хоёр дахь уулзалт юм. Өмнөд Солонгосыг Олон улсын аюулгүй байдлын асуудлын Элчин сайд Чхве Сонг Жу төлөөлнө. Америкийн засгийн газрыг АНУ-ын Төрийн департаментын кибер аюулгүй орон зайн асуудал эрхэлсэн зохицуулагч Кристофер Пэйнтер төлөөлнө.

Уулзалтаар олон улсын стандартуудыг байгуулах, виртуаль гэмт хэргүүдтэй тэмцэх хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх болоод бусад хамтран ажиллах  тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын ГХЯ-аас уламжлав.Түүнчлэн Өмнөд Солонгосын талын кибер атакуудыг сөрөн зогсоход онцгой анхаарлыг хандуулах юм. Пхеньян олон удаа Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудын болон банкнуудын сайтуудыг эвдэх ажлыг зохион байгуулсан асуудалд буруутгаагдаад буй юм.