Иракад өнгөрсөн ням гаригт гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас доод тал нь 38 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай “Ассошейтэд пресс” агентлаг уламжлав. Ираны хотуудад нэгэн зэрэг гарсан дэлбэрэлтүүдийн дийлэнх нь шийтүүдийн амьдардаг дүүргүүдэд гарчээ. Одоогоор террорист бүлэгмүүдийн нэг нь ч уг дэлбэрэлтүүдийн хариуцлагыг хүлээгээгүй байна.

Орон нутгийн ажиглагчдын мэдээлснээр, 7-р сарын эхэн үеэс Иракад халдлагын улмаас 300 гаруй хүн алагдсан байна. Иракад гараад байгаа алан хядах ажиллагаануудын дийлэнхи нь өөрсдийн шашны салбарын нөлөөг хувааж чадахгүйгээс мөргөлдөөнд хүрээд байгаа угсаатын курдууд, шиитүүд болон суннитууд юм.