Өмнөд болон Умард солонгосын төлөөлөгчид өнөөдөр Кэсоны хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын ажлыг сэргээх тухай яриа хэлэлцээ эхэллээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тус бүр гурван хүнээс бүрджээ.

Уулзалт БНАСАУ-ын зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэрт орших Кэсонд болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, шийдвэрлэх асуудлуудын хүндээс шалтгаалан яриа хэлэлцээр сунжирч магадгүй аж.

Кэсоны цогцолборын тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн тэр цагт, Солонгос хоорондын харилцааг сайжруулж болох юм гэж Умард солонгосын мэдээллийн KCNA агентлаг уламжлав.

7-р сарын 10-ны өдөр болсон өмнөх уулзалтаар талууд аж үйлдвэрийн бүсийг нээх тухай нөхцөлүүдээр тохиролцож чадаагүй юм. Аж үйлдвэрийн бүс  гурван сар гаруй хугацаанд ажлаа зогсоогоод буй юм.