Москвагаас холгүй Подольск хотын ойролцоо зам-тээврийн ноцтой осолд нэрвэгдсэн нэгэн эмэгтэй өнөөдөр эмнэлгээс гарсан тухай Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх москвагийн төвийн төлөөлөгч Сергей Гуменев сэтгүүлчдэд мэдээлэв. Нийт 30 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн тухай тэрээр өгүүлжээ. Нэрвэгдэгсдийн амь насанд аюултай даамжрал үгүй гэж Гуменев тэмдэглэжээ. Тэдний дундаж наслалт 30-45 орчим байна. Нэгэн хүүхэд эмнэлэгт байгааг Гуменев тэмдэглэв. Эмчийн хэлснээр хүүхдийн бие тааруухан байсан ч доройтохгуй тогтонги байна.

Эмгэнэлт хэрэг явдал ечигдер саяхан Москвад нэгдсэн Ознобишино суурингийн дэргэд болов. Сайр чулуу ачсан машин чиглэлийн автобусыг мөргөж онхолдуулсан тухай мэдээлсэн билээ. Осолд газар дээр нь 14 хун, түүний дотор нэгэн хүүхэд амь үрэгдэв. Хожим хүндээр бэртсэн бас дөрвөн хүн эмнэлэгт нас барав. Ачааны машины жолооч замын хөдөлгөөний дурмийг зөрчсэн учир осол гарсан тухай урьдчилан мэдээлжээ. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Москва хотын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Собянин хэлмэгдэгсдийн гэр булийн гишууд болон нэрвэгдэгсдэд шаардлагатай бух тусламж үүзээлхийг зохих байгууллагуудад даалгав.