ТТГ-ын ажилтан асан Эдвар Сноуден АНУ-ын засгийн газарт их хохирол учруулж мэдэх маш их хэмжээний мэдээлэл баримттай байна гэж америкийн ABC News телевизийн суваг Guardian сонины сэтгүүлч Гленн Гренвалдийн мэдээллээс иш татан уламжлав. Сэтгүүлчийн хэлснээр Сноуден оргохынхоо өмнө эдгээр мэдээлэл баримтыг дэлхий даяар сүлжээний агуулахад санаатайгаар хадгалжээ.

«Америкийн засгийн газар Сноуден амь мэнд байхын төлөө өдөр бур залбирах ёстой. Тэгэхгүй бол дээрх мэдээлэл баримтыг зарлаж мэдээлэх нь АНУ-ын хувьд аймшигт хэрэг болно» гэж Гринвалд нэмж хэлэв. Тухайлбал иргэдийн электрон мэдээллийг тусгай албадад хүртээлтэй болгох хөтөлбөр чухам яаж ажиллаж байгааг нийтэд зарлаж мэдээлнэ.

АНУ-ын тусгай албадаас дэлхий даяар Интернет ба алсын холбоо харилцааны сүлжээнд тагнан мөрдөх ажиллагаа явуулж байгааг илчлэсэн оргодол 6-р сарын 23-оос москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих буст байгаа. Өнгөрсөн баасан гаригт Сноуден оросын хуний эрхийг хамгаалагчид ба өмгөөлөгчидтэй уулзаж, Орос улсад хандан улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох хүсэлт тавьсан тухай мэдэгдэв. Тууний хэлснээр Латин Америк руу явах боломж бий болтол Орос улсад тур байх болно. Хоргодох эрх олгох тухай албан ёсны мэдүүлэг Орос улсын удирдлага аваагуй гэж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээллээ.