Оросын Алс Дорнод дахь Дорнодын цэргийн тойргийн 36-р армийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр 7-р сарын 13-нд шилжих шөнө эхлэсэн тойргийн цэргийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах долоо хоногийн ажиллагааны явцад ийн арга хэмжээ авсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар шалгаж байна. Өргөн цар хүрээтэй сургуулилалтын хүрээнд цэргийг Сахалин лин арал болон Чит мужийн «Цугол» талбарт татан шилжүүлнэ. Өнөөдөр Оросын Номхон далайн флотын зургаан булэг Агнуурын тэнгисийн товлосон хэсэгт очиж, «тодорхой төлөвлөгөөний дагуу сургалт -байлдааны зорилтыг биелүүлэх бэлтгэл хийж байна» гэж БХЯ мэдээллээ. 160 мянга орчим цэргийн албан хаагч, 1 мянга гаруй нэгж хуягт техник болон агаарын хүчин, флот оролцож байна гэж ууний өмнө Оросын БХ-ын сайд Сергей Шойгу мэдээлсэн билээ. Цэргийн сургуулилалтын үеэр олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, зөрчил гаргахгуй гэж ОХУ-ын БХЯ онцлов.