ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог ба Цэргийн төв тойргийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах ажиллагааны үеэр Орос улс олон улсын хэмжээнд авсан үүргээ бүрэн биелүүлж, зөрчил гаргахгуй байна гэж өчигдөр Москвад ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов мэдэгдлээ. Оросын эдгээр цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах тушаал гэнэт өгсний дарагаар БХЯ-аас зохих мэдээлэл ГХЯ-нд явуулсан гэж тэрээр хэллээ. Үүний хамт 1998 оны Орос, Тажикистан, Киргиз, Хятад улсуудын хоорондын Цэргийн илтгэлцлийн арга хэмжээний тухай хэлэлцээрийн дагуу ОХУ-ын цэргийн үйл ажиллагааг БНХАУ-ын хил орчмын 100 км буст хязгаарлсан юм. « Бид уунийг харгалзан хятадын анд нөхөдөө онцгой журмаар нэмэлт мэдээлэл олгосон» гэж Оросын БХ-ын дэд сайд онцлов.

ОХУ-ын дорнод бус нутагт сургуулилалтад 160 мянга орчим цэргийн албан хаагч, бараг 1 мянган танк, өөр хуягт техник оролцож байна. Тухайлбал Дорнодын цэргийн тойрог болон Цэргийн төв тойрог шалгах ажиллагааны хүрээнд цэргээ Сахалин арал ба Оросын Забайкальский хязгаарт шуурхай татан шилжүүлэх зорилтыг биелүүлэх юм.