Хятадын баруун-өмнөд Сычуань мужид нуралтад 43 хүн амь үрэгдэж, бас 118 хүн сураггуй алга болов. Олон жуулчин сураггүй алга бологсодын дотор байна гэж хятадын ХМХ мэдээлжээ. Саньси сууринд нуралт 11 байшинг эвдэн нураав. Гай гамшиг бараг 2 ам км талбайг хамрав. 1,5 сая шоо метр шавар, чулуун сууринг дарсан гэж шинжээчид дүгнэв. Аврах ажил үргэлжилж, 1 мянга гаруй аврагч энд ажиллаж байна.