Сирий цэрэг Дамаскын хойно, зүүн дүүрэгт давшилт хийж байна. Өчигдөр Жубар дүүрэгт 30 террористыг бүслэж устгасан тухай «Аль-Манар» телевизийн суваг мэдээлэв. Кабун дүүрэгт сирийн цэргийн албан хаагчид армийн боомтод гэнэт зэвсэг хэрэглэн халдахад ашиглаж байсан газар дорхи хонгилыг илрүүлжээ. Сирийн баруун-хойд хэсэгт Идлиб, Латакид засгийн газрын эсрэг Сирийн чөлөөт армийн зэвсэгт бүлгүүд «Лалын Ирак улс ба Леванта» гэдэг «Аль-Каидатай» хамссан байгууллагын гишуудийг хөөн мөрдөж эхлэв. Тэд Турк улстай хил залгаа нутгийг хяналтдаа авахын төлөө тэмцэж байна. Хоёр талын хүчин Сирийн зүүн Дейр-эз-Зор мужид ширүүн байлдан дайтаж байна.