Өчигдөр Казань хотноо Дэлхийн зуны Универсиад ХХУ11 наадамд оросын оюутны шигшээ баг нийт 12 түүний дотор 5 алтан, 3 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ. Тэд эмэгтэйчүүдийн бөх барилдаан, сэлэлт зэрэг төрлөөр шалгарсан байна.

Нийт 181 түүний дотор 93 алтан, 47 мөнгөн, 41 хүрэл медальтэй оросын оюутны шигшээ баг албан бус багийн дүнгээр тэргүүлж байна. Оросын баг тамирчид медалийн нийт болон алтан медалийн тоогоор Универсиад наадмын шинэ аврага амжилт тогтоов. Урд хятадын баг тамирчид 2011 онд Шэньжэнд Универсиад наадмын нийт 145 түүний дотор 75 алтан медаль авч аврага амжилт тогтоосон билээ.

15 алтан, 20 мөнгөн, 19 хүрэл медальтэй Япон улс, 14 алтан, 7 мөнгөн, 8 хүрэлтэй Өмнөд Солонгос, 10 алтан, 17 мөнгөн, 22 хүрэл медальтэй Украин улс Оросын дараа орж байна. Оросын баг тамир- чид нийт 181, японых 54, украиных 49, хятадынх 45 медаль хүртээд байна. Өнөөдөр Казань хотноо Универсиад наадмын багц 26 шагналын төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.