Египетийн засгийн газрын тэргүүний үүрэг тур гүйцэтгэгч Хазем аль-Баблави шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад дөхөв. Хани Кадри сангийн сайд болох байх гэж «Аль-Арабия» телевизийн суваг засгийн газрын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Урд тэр сангийн яаманд Египетэд зээл олгох асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх асуудлыг хариуцаж байсан юм. Египет улсаас АНУ-д суугаа элчин сайд асан Набиль Фахмидэд ГХЯ-ны тэргүүн болох санал тавьжээ. Социал-демократуудын тэргүүн Зияд Бах ад-Диныг дэд ерөнхий сайдаар томилов. Ирэх долоо хоногийн сүүлээр засгийн газрыг эмлхэн байгуулж дуусах байх.

Огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн эрүүгийн хэргийг мөрдөн байцааж байна гэж Египетийн прокурорын газар зарлан мэдээлэв. Тагнан турших ажиллагаа явуулж, хүч хэрэглэхэд түхирч, улс орны эдийн засагт их хохирол учрулсан ял Мурсид ноогдуулсан тухай Ройтер агентлаг мэдээллээ. 7-р сарын 3-нд баривчлагдсан Мурси нууц газарт ундэсний армийн анги салбарын хамгаалалд байна. Мурсиас гадна «Лалын ахан дуус» хөдөлгөөний бас найман гишүүн түүний дотор хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадиагийн эсрэг эрүүгийн хэрэг уусгэсэн тухай прокупрын газраас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Гэвч зарга мэдуулэгчдийн нэрийг мэдэгдэлд дурдаагуй.

7-р сарын 3-нд египетийн арми Ерөнхийлөгч Мурсийг огоцоруулж, Үндсэн хүүлийн үйл ажиллагааг тур зогсоож, шилжилтийн үед төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхийг Үндсэн хүүлийн шүүхийн тэргүүн Адли Мансурт даалгав.