Оросын нийслэл хотын захиргаа өчигдөр Москва орчимд ноцтой авто осолд хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан даваа гаригийг гашуудлын өдөр болгох тухай зарлан мэдээлэв.Саяхан Москвад нэгдсэн Москва орчмын Ознобишино суурингийн дэргэд сайр чулуу ачсан машин чиглэлийн автобусыг мөргөж онхолдуулсны уршгаар 14 хүн түүний дотор нэг хүүхэд газар дээр нь амь насаа алдав. Хожим хүндээр бэртсэн бас дөрвөн хүн эмнэлэгт нас баржээ. Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад осолд нийт 18 хүн амь үрэгдэж, 25 хүний бие муу буюу тааруухан байна. Ачааны машины жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн учир осол гарсан гэж урьдчилан мэдээлжээ. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Москва хотын засаг даргын үүрэг гуйцэтгэгч Сергей Собянин амь үрэгдэгсдийн гэр бүлийн гишүүд болон нэрвэгдэгсдэд шаардлагатай бүх тусламж үзүүлэхийг зохих байгууллагуудад даалгав.