Хятад улс өмнөд хэсгийн Гуандун мужид цөмийн түлш үйлдвэрлэх завод барихаас татгалзлаа гэж Синьхуа агентлаг өнөөдөр уламжлав. Өмнө нь төрийн цөмийн CNNC корпорац нь Хэшань хотын ойролцоох Жишань тосгонд уран баяжуулах завод байгуулахаар төлөвлөсөн.

Завод нь 2020 он гэхэд 11 мянга хүртэл тонн ураны түлш үйлдвэрлэх ёстой байв. Гэтэл цөмийн түлшний үйлдвэр барихыг орон нутгийн иргэд эрс эсэргүүцжээ. Хүмүүс барилгын талбай дээр “ Бидэнд хүүхдүүд хэрэгтэй болохоос цөм хэрэггүй“ гэсэн уриа лозун барьж гарчээ.

2013 оны эхээр Хятад улс нь анх удаагаа аж үйлдвэрийн центрфугийг уран баяжуулах үйлдвэрт ашигласан. Үүнийг Ганьсу хотын баруун хойд хэсгийн Ланьчжоу хотын уран баяжуулах завод дээр угсарч, тоноглосон.