Британийн 70 настай эмэгтэй Жинн Сократ эмэгтэйчүүдийн түүхэнд анх удаагаа дарвуулт усан онгоцоор дэлхийн тойрон аялал хийв. Энэ тухай Daily Mail сонин бичжээ. Их Өнгөрсөн оны 10-р сард Их британий тооны багшийн мэргэжилтэй эмэгтэй “Нереида” дарвуулт онгоцоор Канадын баруун эргээс дэлхийг тойрох аялалаа эхэлсэн.

Тэрээр Өмнөд Америкийг тойроод Африкийн өмнөд хэсэг рүү очиж, тэндээсээ Австрали хүрч, үүний дараа Номхон далайг гатлан өнгөрсөн даваа гаригт канадын Виктория хотод эргэж ирсэн. Аялагч эмэгтэй нээлттэй тэнгист 259 хоног өнгөрөөн, 25 мянган тэнгисийн миль /46,3 мянган км/ газрыг туулжээ. Одоо шинжээчид “Нереида” дарвуулт онгоцын багаж хэрэгслүүдээс үзүүлэлтүүдийг авч байна,үүний дараа тэд албан ёсоор дээд амжилтыг бүртгэх юм.