Сибирийн Кемерово мужид 74 настай Аркадий Эрский гэгч Кемерово хотын их сургуульд элсэнэ. Дэд сургуулийн элсэлтийн шалгалтын комиссийн дэд дарга Олег Баев тэмдэглэхдээ, энэ хүн түүний санаж байгаагаар Кемерово хотын их сургуульд элсэх өргөдлөө өгсөн хамгийн их настай нь аж.

“50, 60 аас дээш насны хүмүүс элсэж байсан нь өвөрмөц дээд амжилт байлаа. Аркадий Эрский нь “хуулийн “ мэргэжлээр эчнээ суралцахаар бичиг баримтаа өгөөд байна гэж тэр агентлагт ярьжээ.

Тэрээр "хөгшин элсэгч" нь тусгай дунд мэргэжилтэй бөгөөд “барилгын техник” аж. Тиймээс тэр үнэ төлбөргүй сургалтанд горилож болно. Баевын ярьснаар, тэр орон тооны бус сурвалжлагчаар ажилладаг тул, түүнд хуулийн мэргэжлээр суралцах шаардлага гарчээ. Тэрээр уншигчдын асуултуудад хариулахын тулд хуулийн мэргэжил шаардагддаг гэжээ.