“Брукс-СВ” компаниудын бүлэг Буриадын Хиагтын районд галийн логистикийн терминалыг барьж байгуулахад 900 сая рублийн хөрөнгө оруулалт хийнэ.

“Брукс-СВ” болон Буриадын засгийн газар нь олон улсын аялал жуулчлалын “Байгаль эко туризм +20” төслийн хүрээнд энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа.

Гаалийн логистик цогцолборыг Хиагт хотын ойролцоо Монгол улсын хил дээр барих юм. Төслийн хэрэгжүүлэхээр “Хиагт “гаалийн логистик цогцолборыг тусгайлан байгуулжээ. Уг төслөөр талбай дээр нэгэн зэрэг 300 ачааны машин зогсох боломжтой .

Цогцолборыг 2015 оны 4 улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.