Өчигдөр Монтевидеод болсон Өмнөд Америкийн “Меркосур” нэгдсэн зах зээлийн орнуудын дээд хэмжээний уулзалт дээр ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены үүний өмнө илчлээд байгаа АНУ-ын зүгээс явуулсан цахим тагнуулын үйл ажиллагааг хүний эрх, тусгаар тогтнол, улс хоорондын хэвийн харилцааг бүдүүлгээр зөрчсөн эдгээр баримтуудыг хэрэглэж боломгүй үйл ажиллагаа гэж нэрлэв.

Сноудены гаргасан баримтуудаар, Латин Америкт АНУ-ын тагнуулын сүлжээ ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн гол хэрэгсэл нь цэргийн төдийгүй арилжааны нууцууд байдаг аж.

ДХУ дээр Латин америкийн удирдагчид нь Сноудены эрхийг хамгаалан, Вашингтоны зүгийн мөрдөлтөөс хамгаалж, орогнол олгохоор ярьцгааж байсан тухай Франс пресс уламжилжээ.

“Меркосур” нь Аргентин, Бразил, Венесуэл, Парагвай, Уругвай, Болив, Колумб, Перу, Чили, Эквадор улсууд нь тус байгууллагын гишүүн юм.