ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Киргизийн Чолпон-Аме хотод болсон ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны Сайд нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна.Тэрбээр хуралдааны дүнгийн талаар ярихдаа, уулзалтанд оролцогчид 9-р сарын 13-нд Бишкекд явагдах ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын уулзалтанд бэлтгэх ажилд гол анхаарлаа хандуулсан гэв.

Сайд нар дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх асуудлууд болон баримт бичгүүдийн төслүүдийг зөвшилцөв. Эдгээр баримт бичгүүдийн дунд Лавров 2013-2017 онуудад “Найрсаг хөршийн болон найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний“ хэрэгжилтийг онцлон тэмдэглэв.

Түүний ярьснаар, бас нэг баримт бичиг хэлэлцсний дотор Бишкекийн тунхаг бичгийн төсөл байжээ. Уг баримт бичигт ШХАБ-ын орнуудын олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаарх байр суурь байв. Тэдгээрийн дунд Афганистан, Ойрхи-Дорнод,Хойд Африкийн болоод ираны цөмийн хөтөлбөрийн асуудлуудтай холбоотой байдлыг Лавров сануулав.

Түүнчлэн хуралдааны явцад уулзалтанд оролцогчид нь ШХАБ-ыг өргөтгөх асуудлыг хэлэлцэв. “Тухайлбал, ШХАБ-д оролцохоор санаархаж байгаа орнуудад ажиглагчийн статус олгох тухай” гэж сайд тайлбарлав.Тэрээр хэлэхдээ, тухайн баримт бичигт ойрын үед нэмэлт боловсруулалт хийгдэнэ. ”Би үүнд сэтгэл хангалуун байна” гэж Лавров хэлжээ.