“Шинэ” Москвагийн нутаг дэвсгэр дээр автобус ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн том осол гарлаа. Шугамын автобус сайр ачисан ачааны машинтай мөргөлдсний улмаас 18 хүн нас баржээ. Осол гарсан газар нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхээр “Яаралтай тусламжийн “ машинууд, нисдэг тэргүүд ажиллаж, гэмтэл авсан хүмүүсийг Подольск, Троицк хотуудын эмнэлэгт хүргэв.Автобусанд нийт 60 орчим хүн явжээ. 7-р сарын 15 ны өдөр Москвад гашуудал зарлалаа.